МонГол БаГш

2015-11-18,
 Хөөрхий Монгол, Хөөрхий Боловсрол
  Хөөрхий дөө, Энэ Монгол.  Хөөрхий дөө, Энэ Боловсрол. Үндэстэн, улс орон оршихын үндэс нь ард олон, тэдгээрийн боловсролын байдал, хэм хэмжээ. Чухамдаа энэ нь боловсролыг улс төрөөс ангид, хөрөнгө мөнгөнөөс хараат бус байлгах явдал. Үнэ цэнэтэй.
   Улс төрийн тэмцэлдээнтэй энэ үед гагцхүү боловсрол л хөл дээрээ бат зогсож байх атал үүнийг гуйвуулж улс төржүүлэх явдал манайд элбэг. Харамсалтай, Гаслантай.
    Сайдын нэр зүүсэн улсаа хуурагчид ээлж дараалан гарч ирэн юм хийх нэрийдлээр боловсролын системийг хааш яааш тогворгүй болгон дордуулах нь гунигтай юм даа...