МонГол БаГш
Хөөрхий Монгол, Хөөрхий Боловсрол
Хөөрхий дөө, Энэ Монгол. Хөөрхий дөө, Энэ Боловсрол. Үндэстэн, улс орон оршихын үндэс нь ард олон, тэдгээрийн боловсролын байдал, хэм хэмжээ. Чухамдаа энэ нь боловсролыг улс төрөөс ангид, хөрөнгө мөнгөнөөс хараат бус байлгах явдал. Үнэ цэнэтэй.
Улс төрийн тэмцэлдээнтэй энэ үед гагцхүү боловсрол л хөл дээрээ бат зогсож байх атал үүнийг гуйвуулж улс төржүүлэх явдал манайд элбэг. Харамсалтай, Гаслантай.
Сайдын нэр зүүсэн улсаа хуурагчид ээлж дараалан гарч ирэн юм хийх нэрийдлээр боловсролын системийг хааш яааш тогворгүй болгон дордуулах нь гунигтай юм даа. Үүнийг нэг талаас нь харвал боловсролын шинэчлэл, хөгжил гэж харж болох. Ихэнх нь хийсвэр, Хийрхэл.
Ерөнхий сайддаа мэдээлэхдээ бүрэн хэрэгжсэн, үр дүнгээ өгсөн гэх мэтийн дэмий хоосон хийсвэр зүйлийг ярьдаг. УИХ-даа Ерөнхий сайд нь тайлагнадаг. Худал хуурмагийн нэгдэл болдог, тэнд. Ярьж хэлж буй нь худал, хийж гүйцэтгэж буй нь худал.
Бодит байдал, практик дээр сайн хэрэгждэггүй нь мэдрэгдэж байдаг. Үүний дүнд багш сурагчид цаашлаад Монголын ард түмэн, Монгол улс дампуу байдалд ордог. Цаг хугацаа улирсаар багш нар хөтөлбөрөө ойлгох аядаад хэрэгжүүлж эхлэх гэж байтал манай сайдын бүрэн эрхийн хугацаа дуусч дараагийн сайдын ээлжит хийрхэл эхлэнэ. Бөөн төөрөгдөл, Баахан үймээн. Дондогмаа адил.
Энэ их хийрхэлүүдийг даган өөрчлөгдөх нэгэн томоохон бизнес бол сурах бичиг болон шахааны номны худалдаа. Нийгэмд байр сууриа бүрэн олсон, Хөлжсөн. Эцэг эхчүүдийн халаасыг үр хүүхдүүдийг нь ашиглан хоослох, нэгээхэн арга заль, тэдний.
Боловсролын салбараар эвлүүлдэг тоглоом адил эвлүүлж, бутлан наадаж байна, тэд. Бид тэдний тоглоом болон дэнжигнэж байна, энэ цагт.
Хөөрхий дөө, энэ Боловсрол. Хөөрхий дөө, энэ Монгол.
Боловсролын салбарыг улс төрөөс ангид, хөрөнгө мөнгөнөөс хараат бус тогтвортой байлга.
Б.Нацагням
2015 оны 11 сарын 18-ны өдөр
бичлэг
